사용자:Tsogtmagnai

위키백과, 우리 모두의 백과사전.

Цогтмагнай

|- | Авирмэдийн Цогтмагнай || |- | Төрсөн он || 1987.06.30 |- | Төрсөн газар || Улаанбаатар хот Налайх дүүрэг |- | Боловсрол || Дээд |}

  1. 넘겨주기 1. Намтар

1987 оны 6-р сарын 30-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. 4-н настайдаа гэр бүл нь Завхан аймгийн Улиастай хотод нүүн ирсэн. 1995 онд Улиастай хотын 2-р сургууль, Жавхлант цогцолбор сургуульд 1а ангид Цогзолмаа багшийн удирдлагад бага сургуулиа онц сайн төгсөж, 5-р ангидаа тус сургуульд суралцаад 6-р ангиасаа гэр нь төврүү нүүснээр Элдэв-Очирын нэрэмжит 1-р сургуульд шилжин ирж суралцсан. Энэ хугацаанд 4-р ангид байхдаа тэр үед шинээр нээгдсэн Математик, Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай Дэвшил сургуульд ангийн найз Даваасүрэнтэй хамт хөөцөлдсөний эцэст 2-р улирлаас шилжин суралцаж 4а ангид Баянмөнх багшийн удирдлагад 2 улирал суралцаж, шинэ хамт олноос олон зүйлийг суралцаж, хаврын улиралд буцаад хуучин ангидаа шилжин ирж суралцсан. 5-р ангид дунд сургуульд ороход ангийн багш солигдон шинэ багштай суралцсан бөгөөд тэр үед төгсөж ирсэн англи хэлний багш Ариунаа анги даан авсан бөгөөд хичээлдээ идэвхи санаачлагатай сууж ангийн дарга болсон. Ариунаа багштай хамт байх хугацаанд олон шинэ зүйл суралцаж англи хэлийг идэвхи санаачлагатайгаар суралцаж, англи хэлний нэмэлт хичээлд тасралтгүй суралцаж багшийнхаа итгэлтэй, хайртай, сайн сурагч нь болж чадсан. Энэ бол жинхэнэ багш сурагчийн нандин холбоос мөн. 6-р ангидаа гэр бүл нь төврүү нүүн шилжиж ойролцоох 1-р сургуульд шилжин орохдоо математикийн гүнзгий анги болох 6а ангид орохын тулд эхний бараг 1 сар 6в ангид суралцаад шалгалт өгөөд шилжин орсон бөгөөд 6в ангид байх хугацаандаа ангийн даргийн хариуцлагийг хийж байсан. Ангийн дарга болсон түүх ч гэсэн их сонирхолтой. Анги хариуцсан багш нь хөгжмийн багш Дармаабазар бөгөөд 1 өдөр ангийн дарга сонгохоор болоход 2 хүүхдэд санал хураасан бөгөөд нэг Цогтмагнай байлаа. Ангийн хүүхдүүд бүгд сонгож буй хүүхдэдээ гараа өргөхөд бүх эрэгтэйчүүд нь Цогтмагнайг сонгож, бүх эмэгтэйчүүд нь хамт байсан охиныг сонгосон бөгөөд эцэстээ ангид хөвгүүд их байсан учир ангийн даргаар сонгогдлоо. 6в ангид байхдаа Баасандорж гэдэг хүүхэдтэй сайн найзууд болж хамтдаа 6а ангид шилжин орлоо. Шинэ анги, шинэ хамт олон эхэндээ сайн дасаж өгөхгүй байсан ч бага багаар танилцаж, найз нөхөдтэй болж 6, 7-р ангиа хамт суралцаж төгслөө. Энэ хугацаанд Дашюндэн гэдэг хүүхэдтэй найзууд болжь 7-р ангид шинээр 4-р сургуулиас шилжиж ирсэн хажуу байрны Будсүрэнтэй үй зайгүй сайн найзууд болцгоолоо. Мөн хажуу орцны Дүгэржавтай сайн найзууд болж хичээлдээ байнга хамт явж, математикийн олимпиадад хамт оролцож идэвхитэй сайхан цаг хугацааг өнгөрөөсөн.

  1. 넘겨주기 2. Сонирхол

Хөгжим сонсож, дуу дуулах. Одоо бодоход сонирхолд маань хөтөлсөн хүн бол аав маань юм шиг санагдаж байна. Яагаад гэвэл ээж зах дээр сууж, аав наймаанд явдаг байхдаа хотоос хөгжим, кассет авчирч хувилж зардаг байсан нь багаасаа хөгжим сонсох шалтгаан нь болсон юм байна. Одоо гэрт маань ороод үзвэл кассет төрөл бүрээрээ өрөөтэй хэвээрээ, хүсвэл та хувилаад авж ч болно. Сонирхолынхоо дагуу бага 2-р ангид байхаасаа урлагын үзлэгт орж байсан бөгөөд одоо бодоход тэр үед жил дарааллаж Будантай юу гэдэг дууг дуулж байсан санагдаж байна. Шөнө унтахынхаа өмнө ээж аавдаа шалгуулаад унтаж байсан санагдаж байна. 8-р ангид байхдаа анх удаа олон хүний өмнө тайзан дээр гарж дуулж их хөгжилтэй дурсамжтай үлдэж билээ. Мөнхийн реп хамтлагын Хожимдсон ухаарал дууг 1 ангийн Төртулнай хамт дуулаад үглэдэг хэсэг дээр нь 2-уулаа өөрсдийнхөө хариуцсан хэсгээ мартаж тайзан дээр сайхан бантаж билээ. Дахилтыг нь харин сайхан дуулсан санагдаж байна. Түүнээс хойш янз бүрийн тэмцээнд оролцож, дуулж сонирхолынхоо дагуу хөгжилтэй сайхан дурсамжууд одоо бодоход их байна. Түүний дунд 2-р курсдээ өвлийн амралтаараа аймагтаа ирээд амарж байх хугацаандаа ангийн найз Мөнхбаатар, Идэржавхлан болон Амгаатай хамтран Гэрэлт хорвоод гэдэг тоглолт аймгийн Хөгжимт жүжгийн театрт хийсэн. Тоглолтонд сургуулиудын бүжгийн хамтлаг дуучид хамтран оролцож амралтаа үр бүтээлтэй сайхан өнгөрөөсөн. Бүх төрлийн хөгжим, дууг сонсдог бөгөөд хамгийн гол нь сэтгэлээ зориулж тэр хөгжимийг бүтээсэн байх хэрэгтэй. Хамтлаг дуучидаас Монголын Камертон, Татар зэрэг хамтлагуудыг илүүд үздэг бол Гадаадаас Backstreetboys хамтлагийг илүүд үзэж дууг нь цээжилж дуулах дуртай.